Ерөнхий сайд Өвөрхангай аймагт ажиллахаар ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2017-03-25 14:15:31

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллахаар 13 цагийн үед тус аймагт хүрэлцэн ирэв.

Ерөнхий сайдыг ирэхэд Цэргийн хүрээний жагсаал жагсаж, рапорт өглөө.

Томилолтынхоо хугацаанд ажлын хэсгийнхэн иргэд хөдөлмөрчдийн төлөөлөлтэй Хөгжимт драмын театрт уулзалт хийн Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын бодлогын талаар мэдээлэл хийх юм.

Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв зэрэг байгууллагаар орж, ажил байдалтай нь танилцах аж.

Тус аймагт өнөөдөр ийн ажилласнаар Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт өндөрлөнө.

Б.Туул

Өвөрхангай аймаг

Холбоотой мэдээ