Орхон аймгийн сэтгүүлчид “Тогтвортой хөгжлийн боловсрол” сэдвээр мэдээлэл солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-24 16:31:29
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/“Эко хөгжлийн алхам” ТББ, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол” сэдвээр сэтгүүлчдэд зориулж сургалт зохион байгууллаа

Орхон аймаг 84.4 мянга га газар нутагтай, 100 гаруй  мянган хүн амтай бөгөөд сүүлийн жилүүдэд хүн амын шилжилт суурьшилт нэмэгдэж хөрс, агаар, усны бохирдол нэмэгдэх хандлагатай болсон. Мөн уул уурхайн томоохон үйлдвэрүүдээс улбаатай тоосжилт их байдаг. Түүнчлэн нийт хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч цахилгаан эрчим хүчгүй 200 гаруй өрх амьдарч байна. Ойн сангийн нөөц багатай тул хөрш зэргэлдээ Булган, Сэлэнгэ аймгаас түлшний модоо бэлтгэж 60 км-ын холоос уух усаа татаж авдаг гээд тулгамдаж буй асуудал олон бий. Дэлхий нийтээрээ “Тогтвортой хөгжил” рүү тэмүүлж буй энэ цаг үед Орхон аймгийн иргэд байгаль дэлхий болон  өөрсдийгөө, үр хүүхдээ хайрлах, хандлагаа өөрчлөх, зөв хэрэглээтэй болоход цэгцтэй, бодит, баримттай мэдээлэл чухал. Ийм мэдээллийг хэрхэн бэлтгэх аливаа асуудлыг нийгэм, эдийн засаг, байгаль орчны хүрээг хэрхэн хамарч бэлтгэх вэ зэрэг олон сэдвээр сургалтын үеэр мэдээллээ.

Сургалтыг “БОАЖЯ, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд бэлтгэгдсэн үндэсний сургагч багш чиглүүлж, мэдээлэл өгч ажиллалаа.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

Холбоотой мэдээ