БНХАУ Өмнөд Солонгостой хамтран ажиллах хэрэгтэй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-21 17:19:54

ВАШИНГТОН. /NHK/. Умард Солонгосын цөмийн зэвсэг болон пуужингийн заналхийлэлтэй холбогдуулан тус улсад шахалт үзүүлэхэд БНХАУ Өмнөд Солонгостой хамтран ажиллах хэрэгтэй гэж АНУ-ын Умард Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Сунг Ким  сенатын гадаад хэргийн хороонд үг хэлэх үеэрээ мэдэгдэв.

БНХАУ нь Умард Солонгост чухал нөлөөтэй боловч үүнийгээ үр дүнтэй ашиглахгүй байна гэж тэрбээр мэдэгджээ.

БНХАУ Умард Солонгосыг АНУ болон Өмнөд Солонгосын эсрэг халхавч болгон ашиглаж байна гэдгийг тэрбээр нуугаагүй юм. Мөн тэрбээр, Умард Солонгосын өдөөн хатгалгуудыг БНХАУ хамгаалснаар, ашиг сонирхолдоо хүрэх замаа хаах юм гэж мэдэгджээ.

Умард Солонгост шахалт үзүүлэхэд АНУ болон Өмнөд Солонгостой хамтрахыг Барак Обама урьд нь БНХАУ-д уриалж байсан билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ