Малдив улс эмэгтэй хүнийг “чулуудаж” цаазлахыг зогсоожээ

Дэлхийд | Нийгэм
aminaa@montsame.mn
2015-10-21 12:53:54

МЭЙЛ. /BBC/ Малдивийн Дээд шүүх гэрлэлтээс гадуур харьцаанд орсон хэрэгт буруутай эмэгтэйд оноосон “чулуудаж” цаазлах ялаа хүчингүй болгожээ. “Чулуудах” цаазын ял нь хэсэг бүлэг хүмүүс яллагдагч руу амьсгал хураах хүртэл нь чулуу шидэхийг хэлдэг юм.

Ням гарагт Дээд шүүх хууль ёсны нөхрийн бус хүүхэд төрүүлсэн уг эмэгтэйг буруутайд үзсэн юм. Мөн өдрийн үдээс хойш шүүх шийдвэрээ хуульд харш хэмээн үзэж хүчингүй болгожээ.

Арлын орон өмнө нь гэрлэлтээс гадуур харьцаанд орвол ороолгох ял өгч байжээ. Ням гарагийн анхны ял олон нийтийн сүлжээнд бухимдал үүсгэж, хүний эрхийн бүлгүүдээс шүүмжлэл дагуулсан байна.

2013 онд тус улс 15 настай охинд гэрлэлтээс өмнө харьцаанд орсон хэргээр зуун удаа ташуурдуулах ял оноосон нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байжээ. Дээд шүүх нь буруугаар яллагдсан хэмээн шийдвэрээ мөн л хүчингүй болгож байв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ