Энэ сард харьцангуй дулаан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ Энэ сард агаарын температур олон жилийн дунджаас 0,5-1 градусаар дулаан байх төлөвтэй байна хэмээн Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.
Агaaрын дундаж температур нутгийн хойд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн буюу олон жилийн дунджаас 0.5-1 градусаар дулаан байх аж. Хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг дулаарч Увс нуур,Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх нь ээ. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй бол нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орох аж.
“Хоёрдугаар арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Харин салхины хувьд хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байгаа” хэмээн аймгийн УЦОША-ны ажилтан М.Отгонхүү мэдээллээ.
Б.Батхүү