Пак Гын Хэг дэмжигчдийн жагсаалын үеэр хоёр хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-10 15:52:20

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулахыг эсэргүүцсэн жагсаалд оролцож байсан хоёр хүн Сөүл хотод амиа алджээ. Энэ тухай Ёнхап агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, амиа алдсан хүний нэг болох өдгөө 72 настай эрэгтэй цагдаагийн машинаас унан толгойдоо хүнд гэмтэл авсны улмаас нас баржээ. Харин нөгөө нэг хохирогчийн талаарх мэдээлэл алга байна.

YTN телевизийн мэдээлснээр, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зарласны дараахан уг шийдвэрт дургүйцсэн жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн дэгджээ. Үндсэн хуулийн цэцийн байрны дэргэд болсон мөргөлдөөний үеэр хэд хэдэн хүн бэртэл авсны нэг нь Японы мэдээллийн "Киодо" агентлагийн салбарт гэрэл зурагчнаар ажилладаг Өмнөд Солонгосын иргэн байв. 

Өнөөдөр Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцруулахыг дэмжсэн шийдвэр гаргасан билээ. Ингэснээр Пак эрүүгийн хэргээр байцаалт өгөхгүй байх халдашгүй эрхээ алдаж байгаа юм.

Одоо Өмнөд Солонгосын прокурорууд сонирхож буй олон асуудлаар, тухайлбал, Samsung  группын тэргүүн Ли Жэ Ён, Ерөнхийлөгчийн дотны найз Чой Сүн Шил нар холбогдсон дуулиант хэргийн талаар Пак Гын Хэгээс байцаалт авах боломжтой болжээ.

О.Барс

 

Холбоотой мэдээ