Сүхбаатар аймгийн хэмжээнд 1,4 сая хээлтэгч мал төллөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-09 15:51:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт 3 сая 30,4 мянган мал өвөлжиж байгаа. Үүнээс 1 сая 365,5 мянган толгой хээлтэгч мал төллөнө.

Төллөх хээлтэгч малын тоо өнгөрсөн оноос 31,4 мянгаар өссөн байна. Одоогоор мал төллөлтийн дүнг албан ёсоор авч эхлээгүй байгаа тухай аймгийн статистикийн хэлтсийн дарга Т. Эрдэнэбат хэллээ.

Нийт төллөх хээлтэгч малын 3055 нь ингэ, 84333 нь гүү, 82109 нь үнээ, 728317 нь эм хонь, 467722 нь эм ямаа байгаа юм.  Сумдаар нь авч үзвэл Баяндэлгэр, Мөнххаан, Баруун-Урт сумдад хамгийн их буюу 168 мянгаас дээш толгой мал, Түмэнцогт, Асгат сумдад хамгийн бага буюу 52 мянгаас доош тооны хээлтэгч мал төллөх юм байна.

Харин энэ өвлийн  хувьд 5682 толгой мал хорогдсон байна. Үүний 60,6 хувь нь малын өвчний улмаас хорогджээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ