“Ээждээ захидал бичээрэй” уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-07 16:44:43

Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн нийгэм улс төр мэдээллийн 10 хоног тутмын “Архангайн толь” сонин, нийтийн номын сантай хамтран явуулсан “Ээждээ захидал бичээрэй” уралдааны дүн гарлаа. Жил бүрийн эмэгтэйчүүдийн баярыг угтан зохион байгуулдаг уг уралдаанд 80 гаруй захидал ирсэн байна.

Жил ирэх тусам хамрах хүрээ өргөсч Япон улс, Улаанбаатар хот, Дархан гээд бусад аймгууд, сумдаас их оролцох болсон байна. Дөрөв дэх жилдээ явуулж буй захидлын уралдааны насанд хүрэгчдийн ангилалд Архангайн багшийн сургуулийн оюутан П.Болормаа, хүүхдийн ангилалд 1-р сургуулийн сурагч Ж.Отгонбаатар нар тус тус түрүүлжээ.

Ээжийгээ хайрлах үрс бүхний ээждээ хэлж чадаагүй, хэлэхийг хүссэн сэтгэлийн нандин үг бүрийг захидлаар дамжуулан хүргэх сайхан боломжийг хүн бүрт олгодгоороо уралдааны онцлог юм. Мөн аав, ээжүүдийгээ амьдад нь үргэлж хайрлаж, ач санаж, баярлуулж яваарай гэдгийг “Архангайн толь” сонины эрхлэгч Б.Баясгалан хэлж байлаа. 

Уралдаанд ирсэн 80 гаруй захидлыг хаягийн дагуу эзэнд нь хүргэх юм байна.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ