Анхны ардчилсан сонголт хийсний 70 жилийн ойг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 18:51:42

Ардчилсан сонголт хийсэн хувьсгалт өдрийн 70 жилийн ойг Төв аймгийн МАХН тэмдэглэн өнгөрүүлэв.

1945 оны 10 сарын 20 буюу бүх ард түмний санал хураалт зохион байгуулсны 70 жилийн ойд зориулсан үйл ажиллагаанд тус намын гишүүд дэмжигчид болон намын хорооны дарга О.Буяннэмэх, дэд дарга Ш.Төмөрчөдөр нар үг хэллээ. Энэ үеэр намын гишүүнчлэл сэргээж,шинээр гишүүн элсүүлсэн юм.

1911,1921 оны ардын хувьсгал манай улсад тусгаар тогтнол авч ирсэн ч үүнийг гадаад орнууд хүлээн зөвшөөрөөгүй байсан. Харин 1945 оны 10 сарын 20-ны өдөр бүх ард түмний дунд санал хураалт явуулснаар дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн гэж энэ үеэр онцлон тэмдэглэж байв. Энэ онд 70 жилийн ойтойгоо золгож буй түүхэн санал хуралтад 487400 гаруй иргэн оролцож байжээ.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ