Хүн ам, орон сууцны завсрын тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 18:37:32

Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн 9.2 дахь заалтын дагуу 2015 оны завсрын тооллого эхэллээ.

Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн иж, бүрдэлтийг хангах, ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх, мэдээллийн нэгдсэн сүлжээ бүрдүүлэх, ээлжит тооллогыг явуулах суурь нөхцөлийг хангах ач холбогдол бүхий завсрын тооллого он дуустал үргэлжлэх ба өнөөдрийн байдлаар  800 орчим иргэн, орон сууц хамрагдаад байна.

Иргэд тооллогод оролцохдоо интернетээр эсвэл оршин суугаа багтаа очиж, баталгаажуулалт хийлгэх боломжтой аж. Иймд Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Д.Бямбасүрэн хуулийн дагуу таван жилд нэг удаа болдог завсрын тооллогодоо идэвхтэй хамрагдахыг сануулав.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ