“GS Trophy” тэмцээн Монголд зохион байгуулагдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
sarnai@montsame.mn
2017-02-28 18:38:43

ЛОС-АНЖЕЛЕС. /The Guardian/. Мотоцикл сонирхогчдын хувьд Олимпын наадам хэмээн нэрлэгддэг “BMW” компанийн “GS Trophy” тэмцээн удахгүй Монгол Улсад зохион байгуулагдах ажээ.

Энэхүү бартаат замын уралдаан нь хоёр жил тутамд нэг удаа болдог бөгөөд "BMW" компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр 2018 онд болох тэмцээнийг Монголд хийх болсныг албан ёсоор зарлалаа.

Өнгөрсөн 2016 онд болсон тав дах удаагийн “GS Trophy” тэмцээн Тайланд улсад зохион байгуулагдсан бөгөөд олон улсын 19 багийн тамирчид 1400 км гаруй замыг туулж байна.

Харин  2018 онд Монголд болох тэмцээнд одоогийн байдлаар Аргентин, Австрали, АНУ, Канад, Франц, БНХАУ, Япон, Мексик, Их Британи, Өмнөд Солонгосын баг тамирчид оролцох нь тодорхой болжээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ