Хоёрдугаар сарын 23-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-02-23 09:16:36

09.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд "Хохирогчдод ээлтэй үйлчилгээ" хэлэлцүүлэг болно.

09.00 цагт Мэдээллийн технологийн үндэсний паркт "Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрхзүйн орчинг бий болгох нь" сэдэвт уулзалт семинар болно.

10.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн цэргийн штабаас "Оюутан цэрэг" хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Төрийн ордонд "Иргэдийн эдийн засаг, санхүүгийн боловсролыг дэмжих нь" хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэгтэй.

10.00 цагт Замын цагдаагийн албанд "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт "Ажлын байрыг минь буцааж өгөөч?" эсэргүүцлийн хөдөлгөөн ШУА-ийн 8-р байр буюу Геологи, палеонтологийн хүрээлэнгийн гаднах талбайд болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Нүүдэлчдийн өвөл-2017” наадмын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Номтой нөхөрлөе” клубээс “Эрээний бэлэгнээс эрдмийн бэлэг” уриалгын талаар мэдээлэл хийнэ.

19.00 цагт Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Морин хуур-2016” наадмын шалгаруулалт УДБЭТ-т болно.

Холбоотой мэдээ