Байгаль хамгаалагчдыг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-22 19:18:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар сумдын байгаль хамгаалагч нарыг чадавхижуулах сургалтыг зохион явууллаа.

Байгаль хамгаалагч нарыг чадавхижуулах ажлын хүрээнд сумдын байгаль хамгаалагчид БОАЖГ-ын дарга Б.Бат-Өлзийтэй хамтран ажиллах гэрээ буюу үр дүнгийн гэрээ байгуулсан. Мөн тус сургалтын хүрээнд БОАЖГ-ын удирдлага, мэргэжилтэн, нягтлан болон Мэргэжлийн хяналтын газар, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсээс мэдээлэл сургалт хийсэн байна. Мөн аймгийн ЗДТГ-ын Архивын Тасаг, Цагдаагийн газар, Хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэг, Монгол банк, Хаан банк зэрэг байгууллагуудаас байгаль хамгаалагч нарт үйл ажиллагаа, үндсэн чиг үүрэгтэй уялдуулан мэдээлэл хийжээ.

Мөн энэ үеэр Баянхонгор аймагт ажиллаж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр салбарын ажилтан албан хаагч нартай уулзан салбарын талаар баримтлах бодлого, анхаар зүйл, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж харилцан санал солилцлоо.

                                                                                                                                  Б.Мөнхзул

Холбоотой мэдээ