“Намир хүнс”-ийн талх, нарийн боовыг өргөнөөр хэрэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-22 13:11:06

   Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Өмнөговь сумын ард иргэд “Намир хүнс” цехийн талх, нарийн боовыг амт, чанар сайтай хэмээн тогтмол хэрэглэдэг байна.

Тус сумын иргэн Б.Төмөрхүү 2012 онд сумынхаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 13 сая төгрөгийн зээл авч, ажлын байр барин, “Дулаахан намир” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Намир хүнс” талх, нарийн боовны цехийг ажиллуулах болжээ. Өдгөө тус компани нь сумынхаа ард иргэдийг 10 төрлийн талх, нарийн боовоор ханган ажиллаж байна. Удахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулан тус компаниас Саран еэвэн, Суурь еэвэн хийж эхлээд байгаа бөгөөд захиалга ихтэй байгаа аж. “Дулаахан намир” компани нь үндсэн гурван ажилчинтай бөгөөд сард дунджаар 300 мянган төгрөгийн цалин олгодог байна.

Одоогоор тус компанийн хамт олон аймгийн төвд зохион байгуулагдаж байгаа Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаанд оролцож, Улаангомчуудад талх, нарийн боовоо худалдаалж байна.

                                                                                                  Б.Батхүү

Холбоотой мэдээ