ЕБС-ийн сурагчид зан заншил, өв уламжлалаар өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-02-17 18:16:05

“Монгол бахархал- Цагаан сар” тэмцээнийг маргааш Монголын Хүүхдийн төв номын санд зохион байгуулна.

Монголчуудын дэлхийд гайхуулах нэгэн гайхамшиг бол уртын дуу, ерөөл, магтаал, үндэсний хувцас, идээ будаа, мэндлэх, хүндлэх ёсоороо цогцлоон гайхуулсан цагаан сар хэмээх үндэсний баяр юм.

Монголын Хүүхдийн төв номын сан, Монголын сурагчдын холбоо, Монголын халз мэтгэлцээний холбооноос санаачлан хойч үе болох сурагчиддаа энэхүү ёс заншил, соёл урлагаа өвлүүлэн сургаж хүмүүжүүлэн, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2011 оноос энэхүү тэмцээнийг зохион байгуулж эхэлжээ.

Энэ жил илүү өргөн хүрээнд зохион байгуулах  бөгөөд Нийслэлийн ЕБС-ийн 6-12 дугаар ангийн 1-2 баг  оролцох юм. Багууд өв уламжлалын талаарх асуултад хариулж, хөөмий, морин хуур, уртын дуу, бий биелгээ зэрэг язгуур урлагийн үзүүлбэрээр өрсөлдөнө. 

Тус тэмцээнийг цагаан сарын баярын өдрүүдэд телевизээр нэвтрүүлэх аж. 

Ж.Болор

Холбоотой мэдээ