Модон эдлэлийн 100 гаруй бүтээлээр үзэсгэлэн нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-17 15:28:50

Монголчуудын уламжлалт сар шинийн баярт зориулан "Монгол ухаан-Модоор урлахуй" үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 22-нд нээн үзэгч түмний мэлмийг мялаана.

Уг үзэсгэлэнд XIX-XX зууны үед монгол хүний ур, ухаан шингэж модон урлалын 100 гаруй бүтээлийг музейн сан хөмрөгөөс дэлгэн толилуулах юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр музейд хадгалагдаж буй модон эдлэлийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтад дүн шинжилгээ хийх, тулгамдаж буй асуудлаар “Монголчуудын модон эдлэлийн өв соёл” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах аж.

Тус үзэсгэлэн ирэх сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ