Засгийн газар ээлжит бусаар хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-17 14:18:32

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг нийтэд зарладаггүй. Гэхдээ Олон улсын валютын сантай холбоотой асуудлаарх мэдээлэл сонссон байна. 

Уг асуудлаар өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Олон улсын валютын сантай хийж байгаа хэлэлцээрийн явцыг тодруулсан.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус сан манай улсад хатуу болзол бүхий хөтөлбөр санал болгож байгаа хэмээн мэдээлж буй.

Б.Туул

Холбоотой мэдээ