Дарханы хүүхдийн байгууллагынхан ойгоо тэмдэглэв

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 10:32:12

Дархан-Уул аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хэлтэсээс эрхлэн зохион байгуулсан “Монголын Хүүхдийн байгууллагын 90 жил”-ийн ойд зориулсан хүндэтгэлийн баярын хурал болов.

Хүндэтгэлийн хуралд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Будхүү, Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Н.Цасчихэр, Боловсрол, Соёлын газрын дарга Б.Ганчулуун, Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Ганбаяр нар болон  үе үеийн удирдлагууд, багш сурган хүмүүжүүлэгчид нийт 100 гаруй хүн оролцлоо. БСГ-ын дарга Б.Ганчулуун Хүүхэд, гэр бүл, боловсролын байгууллага нь хоорондоо салшгүй холбоотойг онцлоод цаашид уг хоёр байгууллага хамтарч олон ажлуудыг гүйцэтгэж олон чухал асуудлуудыг шийдвэрлэх боломж байгаа гэдгийг хэллээ.

Дархан хотын Хүүхдийн байгууллагын Пионерын зөвлөлийн даргаар ажиллаж байсан С.Хайвий-Ёндон, Л.Долцон нарын хүндэт сайчуудыг дурьдвал дуусашгүй их түүхийг өгүүлэх агаад энэ үеэр Дархан хотын хүүхдийн байгууллагын зам мөрийг өгүүлсэн “Түүхэнд мөнхөрсөн он жилүүд” номыг өргөн барьж хүндэт зочдынхоо энгэрийг 90 жилийн ойн медалиар мялаасан юм. Тус байгууллагын түүхийг товч сөхбөл 1991 онд "Хүүхдийн төлөө төв" нэртэйгээр  Дархан хотод байгуулагдаж 2007 онд "Хүүхдийн төлөө хэлтэс", 2012 онд "Хүүхэд, Гэр бүл хөгжлийн хэлтэс" болж үйл ажиллагаагаа явуулж байна.

Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ