Хотонт сум өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 10:27:49

Онцгой байдлын газрын дарга Д.Наранбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2015-2016 оны өвөлжилийн бэлтгэлийг хангуулахаар Монгол Улсын Засгийн  газрын тогтоол, Улсын онцгой комиссын болон аймгийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтийг газар дээр нь үзэж шалгаад хангалттай гэж үнэлэв.

Сум, багуудын удирдлага малчин өрх бүрээр 2 удаа орж санал хүсэлтийг сонсож цаг тухай бүр шаардлагатай арга хэмжээнд 2015-2015 онд 1329 малтай өрхийн 311635 толгой мал өвөлжиж хаваржина. Зуншлага оройтсон ч ургац гайгүй гарч малын тарга хүч сайн байна. Мал сүрэгтээ хүрэлцэхүйц өвс тэжээл  бэлтгэхэд орон нутгийн удирдлага ч, малчид ч тал талаасаа ихээхэн хүчин чармайлт гаргалаа. Албан байгууллагууд урсгал засвараа 8 дугаар сарын 25-наас өмнө бүрэн хийж дуусгасан. Түүнчлэн орон байрныхаа дулаалгыг цаг тухайд нь бүрэн хийж дулаан алдагдалтыг багасгах арга хэмжээ авсан” гэж тус сумын засаг даргын орлогч Д.Ганбат танилцууллаа. 

                                                                                                               Архангай аймаг Л.Булган 

Холбоотой мэдээ