Хоёрдугаар сарын 16-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-02-16 09:29:44

09.00 цагт Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтаны сургалт, семинар ХНХЯ-нд болно.

09.00 цагт Зоонозын өвчин судлалын үндэсний төвд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөн болно.

09.30 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Органик хүнсний тухай хуулийг дагалдан гарах журам, аргачлалын төслийн танхимын цуврал хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Монголдоо амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнесийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 40 компанийн нээлттэй уулзалт Мэдээллийн технологийн үндэсний паркт болно.

11.00 цагт БЗД-ийн 20-р хороонд Нийсэлийн Татварын газраас Албан татвар, төлбөрийг хураах ажлын явцтай танилцана. Утас: 88080750

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн байрыг Прокурорын газарт өгөх тухай шийдвэрийг эсэргүүцэж, мэдээлэл хийнэ.

11.30 цагт Төрийн ордны "В" танхимд Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулна.

12.00 цагт Нийслэлийн 5-р сургуульд Замын цагдаагийн алба, Австрали улсад төгсөгчдийн холбоотой хамтран байгуулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жишиг танхмын нээлт болно.

14.00 цагт “Ачтан” эмнэлэгт БНСУ-ын Олон улсын NE эмнэлэгээс клиник тасаг болон дүрс оношлогооны төв байгуулах гэрээнд гарын үсэг зурна. Утас: 9595-0321, 9559-3606

16.30 цагт Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт УБХЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сургалт, семинар зохион байгуулна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт

10.00 цагт “Химийн бодис ашигладаг, хэрэглэдэг үйлдвэр аж ахуй нэгж байгууллагын хөдөлмөрийн нөхцөл ажилтны эрүүл мэнд сэдэвт сургалт хэлэлцүүлэг" болно.

11.00 цагт Сар шинийн баяр болохтой холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ