Эверестийн нуруунд 200 гаруй цогцос бий
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНЛОНДОН. /BBC/. Өнөөдрийн байдлаар Эверестийн нуруунд яг хэдэн уулчны цогцос байдгийг хэн ч хэлж мэдэхгүй ч, лавтай 200 гаруй бий бөгөөд далайн түвшнээс хэдэн мянган метрийн өндөрт хөлдсөн байдалтай хадгалагддаг байна.
Тэдний дотроос хамгийн алдартай нь Цэван Палжорынх бөгөөд түүнтэй таарсан хүмүүс “Ногоон гуталт” гэдгээр нь сайн мэднэ.
20 орчим жилийн турш түүний цогцос дэлхийн оргилыг эзлэхээр авирагчдад таагүй таних тэмдэг болсоор байна. Авирагчдын 80 хувь нь "Ногоон гуталт"-ын хажууд нөмөрт амардаг юм. Палжор нь Энэтхэг-Түвдийн хилийн харуул байсан бөгөөд амиа алдахдаа 28 настай байжээ.
Гэсэн хэдий ч Эверестийн нуруу өмнөх шигээ хэн ч хүрээгүй оргил байхаа нэгэнт больсон. 1953 онд Тэнзин Норгэ, Эдмунд Хиллари нар оргилд нь гарсан анхны хүмүүс болсноос хойш өдгөө 4000 гаруй хүн 7000 гаруй удаа оргилд нь гарсан байна.
Х.Аминаа