Сар шинийн баяраар хилийн боомтууд ажиллахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-02-15 11:25:12

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 27-нд тохиож буй.

Уламжлалт сар шинийн баяртай холбогдуулж энэ сарын 27-ноос ирэх сарын 1-ний өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр хилийн боомтууд ажиллахгүй аж.

Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй байхаар талууд тохиролцжээ.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.

Б.Туул

Холбоотой мэдээ