Д.Ангараг “Марко Пологийн дурлал” кинонд ерөнхий зураглаачаар ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-10-19 18:05:27

Кино зураглаач, гэрэл зурагчин Д.Ангараг “Paramount pictures”-ийн бүтээл “Марко Пологийн дурлал” хэмээх кинонд ерөнхий зураглаачаар ажиллахаар урилга хүлээн авчээ.

Тэрбээр Лос-Анжелес дахь төлөөлөгчөөрөө дамжуулан шалгаруулалтад оролцсон бөгөөд энэ сарын 28-нд Холливуудыг зорих юм. Тус киноны продюссерээр жүжигчин Энзо Зелооччи, гол дүрд Аль Пачино, Чо Юнь Фат, Мила Кунис, Дуэйн Жонсон нар тоглох аж. Киноны зураг авалтыг Америк болон Хятадад авах бөгөөд 2018 онд нээлтээ хийнэ гэсэн товтой байгаа аж.

Дашрамд дурдахад, үзэгчдийн сайн мэдэх “Дэв”, “Бодлын хулгайч”, “Ану хатан”, “Эх орон дуудаж байна”  зэрэг кинонд ажиллаж байсан юм. Түүнчлэн өнгөрсөн жил Америкийн Кино зураглаачдын холбооны шугамаар “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын бүх арга хэмжээнд оролцох урилга авч байсан билээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ