Хүүхдүүд шинэ номын сантай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-12 11:40:56
Yesukheitumur Tumurbaatar

Боловсрол соёл шинжлэх ухааны яамны "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн хүрээнд Төв аймгийн дөрөвдүгээр сургуулийн багш нар төсөл бичсэнээр хоёр шинэ танхимтай болсон байна.

Үүний нэг нь шинэхэн номын сан бөгөөд 33 тавиур, 480 тасалгаа, 10000 ном хадгалах номын тавиураас гадна сургуулийн архивын материал хадгалах дөрвөн шүүгээ зэрэг номын сангийн фондын өрөөг иж бүрнээр 2.3 сая төгрөгөөр тохижуулж хүлээлгэн өгөв. Тус номын санг “Амжилтын төлөө залуусыг дэмжье” төрийн бус байгууллага, “Дезерет” олон улсын энэрлийн байгууллага нар хамтран тохижуулсан аж.

Мөн уламжлалт ёс заншлын мэдлэг, мэдээллийг олгох “Ёс заншил”-ын өргөөг 4,8 сая төгрөгөөр иж бүрэн тохижуулсан байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Зуунмод сумын Тамгын газрын дарга Б.Баярсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож баяр хүргэсэн бөгөөд хүүхдүүдийн бэлтгэсэн тоглолтыг үзэж сонирхсон аж.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ