Д.Трамп: АНУ "Нэг Хятад" бодлогыг хүндэтгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-02-10 13:44:58

ВАШИНГТОН. /VOA/. БНХАУ-ын явуулж буй "Нэг Хятад" бодлогыг хүндэтгэнэ гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.

Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, БНХАУ-ын дарга Си Зиньпиний хүсэлтээр "Нэг Хятад" бодлогыг  хүндэтгэн дагаж мөрдөхөөр Д.Трамп тохиролцсон байна.

Хоёр улсын удирдагчид өнөөдөр утсаар ярьжээ.

Д.Трамп өмнө нь мэдэгдэл хийхдээ “худалдаа зэрэг бусад асуудлаар БНХАУ-тай тохиролцож чадахгүй бол тус улсын явуулж буй “Нэг Хятад” бодлогод уягдаад байх шаардлагагүй” гээд “Хятад улс АНУ-тай хэрхэн харьцахаас “Нэг Хятад” бодлогыг цаашид дэмжих эсэх хамаарна” гэж байсан билээ. Мөн тэрбээр Тайванийн Ерөнхийлөгч Цай Иньвэнтэй утсаар ярьсан нь БНХАУ-ын дургүйцлийг хүргээд байсан юм. 

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ