УИХ-аас дотоодын цэргийг сэргээн байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-09 21:16:22

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болгосноор дотоодын цэргийн чиг үүрэг цагдаагийн байгууллагад шилжсэн байдаг.

Энэхүү хуулиар дотоодын цэрэг улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн, самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн эсрэг тусгай ажиллагаа гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, түймэр, хүн, малын гоц халдварт өвчний үед аврах болон хорио цээрийн дэглэм сахиулахад оролцуулах зорилгоор боловсруулсан юм.

Хэлэлцүүлгийн шатанд асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийг бүхэлд нь батлах эсэх дээр санал хураалт явуулав. Ингэхэд гишүүдийн олонх дэмжиж, хуулийг баталлаа.

Тус хууль 2017 оны есдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ. 

Б.Туул

Холбоотой мэдээ