УИХ-ын чуулганы хуралдаан 10 цагаас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-09 09:47:51

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.

Хуралдаанаар Цагдаагийн албаны тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай, Хөгжлийн банкны тухай, Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 10 гаруй асуудал хэлэлцэх юм.

Чуулганы хуралдаан маргааш өндөрлөх тул пүрэв, баасан гарагийн хуралдаан шахуу хуваариар хуралдах нь.

Б.Туул

 

Холбоотой мэдээ