Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Энэхүү хэсэг нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт оршдог Хэнтий хан уул болно. Иймд Хан Хэнтийн нурууны Х=5402914.739, Ү=353760.779 /B=48º45’43.3844, L=109º00’36.1315/ солбицолд байгаа д.т.д. 2361,5 м-т орших Хэнтий Хан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан халдун уул болгож өөрчлөх нь зүйтэй хэмээн Засгийн газар үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулттай гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь тогтоолын төслийг батлахыг дэмжиж, чуулганд танилцуулах болов.