БХЯ-ны үйл ажиллагааны тайланг хаалттай горимоор сонсч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-02-08 14:43:34

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо БХЯ-ны 2016 оны үйл ажиллагааны тайланг хаалттай горимоор сонсож байна.

БХЯ-ны үйл ажиллагаа үндэсний аюулгүй байдал, улсын нууцтай холбоотой тул хаалттай хуралдаж буй юм. Үүний дараагаар гадаад орнууд болон олон улсын байгууллагуудаас авах хөнгөлөлттэй зээлийн асуудлуудыг нээллтэй хэлэлцэнэ. Үүнд Монгол, Польшийн Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл  багтаж байгаа юм. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл багтжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ