Хөвсгөлд малын хорогдол нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-08 01:14:25

Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүлтэй зарим сумдад өвөлжилт хүндэрч малын хорогдол нэмэгдсээр 7700 гаруй толгой мал хорогдоод байна. Цаашид ч хорогдол нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.

Нийт хорогдсон малын 50 орчим хувийг бог мал эзэлж байгаа бөгөөд Төмөрбулаг суманд хамгийн их буюу 1200 орчим толгой мал, Галт, Цэцэрлэг суманд тус бүр 700 гаруй мал хорогджээ. Өнөөдрийн байдлаар байран тэжээлд 315 мянган толгой мал, нэмэгдэл тэжээлд 754 мянган толгой мал орсон цаашид тэжээлд орж байгаа малын тоо нэмэгдээр төлөвтэй байгаа аж. 

Намар эрт цас орж дулааран хайлах үед дахин цас орж мөстсөний улмаас зарим сумын нутагт малын хөл халцарч байгаа тул малчдыг мал аж ахуйн мэргэжилтнээс зөвлөгөө авч хамтран ажиллахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга уриалж байлаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ