“Сэлэнгэ цагаан сар-2017” үзэсгэлэн худалдааг ирэх долоо хоногт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-07 22:27:09

“Сэлэнгэ цагаан сар-2017” үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-ноос 19-ний өдрүүдэд аймгийн төв Сүхбаатар сумын “Сэлэнгэ Олон улсын худалдааны төв”-д зохион байгуулах гэж байна.

Энэхүү үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ-аас XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал (улаагчин) тахиа жилийн сар шинийн баярыг угтан ард иргэдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулж буйгаараа онцлогтой юм. Түүнчлэн аймгийнхаа баялаг бүтээгчдийг дэмжих, тэдэнд зах зээл бий болгоход гол түлхэц өгөх зорилгыг агуулж байгаа аж. Тус үзэсгэлэн худалдаанд иргэдийг идэвхитэй оролцож, дотоодынхоо бүтээгдэхүүнийг хэрэглэж, хямрaлын үед мөнгөний урсгалыг орон нутагтаа үлдээхийг уриалж байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ