Хятадын гурван түшмэлийг мөрдөн шалгаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-19 15:27:35

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжил, шинэчлэлийн улсын хорооны гурван түшмэлийг тус улсын Коммунист намын Сахилга батыг шалгах төв комисс мөрдөн шалгаж эхэлжээ.

Тус комиссын мэдэгдсэнээр, Хөгжил, шинэчлэлийн улсын хорооны Нийгмийн хөгжлийн удирдах газрын тэргүүн Ван Вэй, түүний орлогч Жэнь Вэй болон зөвлөх Жоу Хэюй нарыг “сахилга батыг ноцтой зөрчсөн хэрэгт сэжиглэж байгаа аж”.  

Сахилга батыг шалгах комисс хэргийг шүүх эрх бүхий байгууллагуудад шилжүүлэх шийдвэр гаргах эрхтэй болсны дараа Хятадын Коммунист намын өндөр албан тушаалтнуудыг мөрдөн шалгаж эхэлжээ.

Си Зиньпин тэргүүтэй Хятадын удирдлагын “тав дахь үе” 2012-2013 онд төрийн эрхэнд гарсныхаа дараа Хятадад авлигатай тэмцэх кампанит ажил өрнүүлсэн билээ. 

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ