“Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” аян өрнөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-07 14:40:45

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачлан “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” аяныг эхлүүлээд байна.

Аяны салхийг хагалж Зүүнхараа ачааны вагон депогийн хамт олонд танилцуулга хийж туг, дэвтрийг гардуулан өгчээ. Эл ажлын гол зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлж иргэдийн оролцоо, идэвх санаачлагыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа аж.

Өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр аяны туг, дэвтэрийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдээр аялуулах ажлыг эхлүүлжээ. Уг арга хэмжээнд Мандал сумын ИТХ-ын дарга, ГХУССЗ-ийн дарга Б.Ганболд, ГХУССЗ-ийн гишүүн сум дундын цагдаагийн хэлтсийн дарга Ц.Ганболд, ГХУССЗ-ийн гишүүн ахлах прокурор Б.Эрхэмбаатар нар оролцсон байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ