Хөгжлийн банкны тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-02-07 12:33:45

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.

Байнгын хороон дарга Ч.Хүрэлбаатар, "Засгийн газар, Олон улсын валютын сан хооронд хэлэлцээр үргэлжилж байгаа юм. Хэлэлцээр эсэцлэн батлаагүй байгаа энэ үед Хөгжлийн банкны болоод, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, хууль, эрхзүйн орчин тогтворгүй гэдэг байдлаар хэлэлцээр зогсох магадлалтай. Тиймээс хэлэлцээр дуусах хүртэл хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах нь зөв” гэсэн санал гаргасан.

Түүний саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ