“Windows 10”-аар ажилладаг дижитал толь зохион бүтээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНБАКУ./AZERTAC/. Германы “Dirror” компани “Windows 10” үйлдлийн системээр ажилладаг анхны дижитал толь үйлдвэрлэснээ мэдээллээ.
Тус компанийн зохион бүтээсэн толь нь дэлхий дээрх анхны дижитал толь биш боловч “Windows 10” үйлдлийн системээр ажилладаг бөгөөд арилжааны зорилгоор үйлдвэрлэсэн анхны толь ажээ.
Чинээлэг айл өрхүүд болон бизнес эрхлэгчдэд зориулан бүтээсэн, модон хүрээтэй, хагас мөнгөжүүлсэн дэлгэцтэй толиуд нь хэмжээнээсээ хамаараад харилцан адилгүй үнэтэй байна.
10.1 инчийн дэлгэц, Intel Atom x5-Z8300 процессортой, 2 Гб РАМ, 32 Гб-ын багтаамжтай “Dirror S” загвар нь 970 евро буюу 1038 долларын үнэтэй аж.
Үүнээс арай том “Dirror M” загвар нь 23 инчийн full HD дэлгэцтэй, Intel Atom x7-Z8700 процессортой, 4Гб-ын РАМ-тай, 128 Гб багтаамжтай бөгөөд 1870 евро буюу 2001 долларын үнэтэй байна.
Харин хамгийн том “Dirror L” загвар нь 27 инч Full HD дэлгэцтэй, 2070 -2470 еврогийн үнэтэй гэнэ.
Г.Доржханд