Эмэгтэйчүүд оролцсон гэмт хэрэг өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн хэмжээнд эмэгтэйчүүд гэмт хэрэгт холбогдох нь сүүлийн жилүүдэд өссөн байна. Энэ төрлийн гэмт хэрэг аймгийн хэмжээнд 2015 онд 34 гарч бол 2016 оны байдлаар эмэгтэйчүүд холбогдсон гэмт хэрэгт 11 буюу 24,4 хувиар нэмэгджээ.
Тэд ихэвчлэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, мөн өртөх, залилан хийх зэрэг гэмт хэрэг үйлддэг байна.
Жилээс жилд өсч байгаа, эмэгтэйчүүд холбогдсон гэмт хэргийг бууруулах чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж аймгийн Цагдаагийн газрын олон нийттэй харьцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Наранчимэг мэдээллээ.
О.Амарзаяа