Усан замын тээврийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-02-03 08:14:18

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт Төрийн ордонд хуралдана.

Байнгын хорооны хуралдаанаар нийт дөрвөн хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлссэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл, Авто замын тухай болон Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх аж:

Ч.Ариунболд.

Холбоотой мэдээ