АН-ын VII их хуралд хандив өргөхийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАрдчилсан намын VII их хурлыг зохион байгуулахад зориулж хандив үзүүлэхийг тус намаас уриаллаа.
Улс төрийн намын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д "Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөг хандивлаж болно" гэсэн заасан. Иймд уг хэмжээнд нийцүүлж хандив өргөж болох аж.
АН өнгөрсөн оны сүүлчээр VI их хурлаа хийж, намын дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Улмаар нийт гишүүдээсээ намын даргаа сонгохоор шийдвэрлэсэн ба өнгөрөгч ням гарагт С.Эрдэнийг намын даргаараа сонгоод буй.
Б.Туул