Засгийн газрын ээлжит хуралдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Хуралдаанаар Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкин дахь Монгол Улсын хувь оролцоог нэмэгдүүлэх тухай, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн тухай, “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн нэмэлт санхүүжилтын хэлэлцээрийн төсөл, "Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд" үндэсний хөтөлбөр батлах тухай зэрэг нийт 7 асуудал хэлэлцэх юм.
Мөн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Боловсролын салбарт концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн талаар авах арга хэмжээний талаар танилцуулга хийнэ. Түүнчлэн зарим сайд нарын гадаад томилолтын үр дүнгийн талаарх танилцуулгыг сонсохоор товложээ.
Б.Туул