“Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг ажилдаа орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-31 15:33:53

“Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд хэрэгжүүлэх санал ажил хэрэг боллоо.

Монгол Улсын Засгийн газраас энэ сард хоёр ч удаа Сэлэнгэ аймагт ажлын хэсэг томилон ажиллуулсан юм. Тус ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төсөл хэрэгжихээр болжээ. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар төсөл хэрэгжүүлэх нэгжийг шаардлагатай мэдээлэл, тооцоо судалгаагаар хангах ажлын хэсэг томилогдон, төслийн бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Тус “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төсөл Сэлэнгэ аймагт хэрэгжсэнээр Сэлэнгэ аймаг дахь хойд хилийн Алтанбулаг боомтын нэвтрэх чадвар дээшилж, олон улсын жишигт хүрч, боомтын ажиллах орчин нөхцөл сайжрах аж. Хилийн боомтын хөгжлийг дагаад аяндаа тухайн нутагт дэвсгэр, аймаг сумын хөгжлийн асуудал ч яригдах юм. Тиймээс хилийн бүс нутгийн давуу талаа түшиглээд орон нутгийн хөгжлийг түргэсгэх асар том боломж бол энэхүү төслийн үр дүн юм байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ