Алтай, Үенч, Булган суманд өвөлжилт хүндэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-30 12:31:23

Ховд аймгийн засаг дарга 2016-2017 оны мал аж ахуй өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан дүнг сонсон, өвөлжилтийн бэлтгэл ажлын дутууг хангах, цаашид хийх ажлын талаар сумдад үүрэг чиглэл зөвлөмж өглөө.

Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумад өвөлжилт хүндэрч байна.

Аймгийн хэмжээгээр 17 сумын 91 багийн 8.3 мянган өрхөд 3280.6 мянган мал өвөлжиж байна. Үүнээс тэмээ 23.9 адуу 122.7, үхэр 182.0, хонь 1266.0 ямаа 1685.8 байна.

Хилийн зурвас бүс нутагт 272 өрхийн 114,1 мянган мал / үүнээс бод 10,5 мянга, бог 104,6 мянга/,  Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 888 өрхийн 457,0 /үүнээс бод 55,3 мянга, бог 401,8 мянга/ мал өвөлжиж байна. 

Аймгийн хэмжээгээр  60.1 мянган тн байгалийн хадлан бэлтгэж,давс хужир 8.0 мянган тн,гар тэжээл  2,4 мянган тн, сумдын аюулгүйн нөөцөд  396,7 тн,аймгийн аюулгүйн нөөцөд 121,4 тн өвс бэлтгэсэн байна.

Өвөлжилт хүндрээд байгаа Алтай сумын  Бодонч, Барлаг багийн 55 малчин өрх зэргэлдээ Мөст, Цэцэг сумдын чиглэлд отор нүүдэл хийсэн байна.

Үенч суманд сумын төвдөө 28-35 см, уулархаг газраа 40-70 см хүртэл зузаан цас тогтоод байгаа бол Булган сумын хэмжээнд 35-80 см цасан бүрхүүл тогтжээ. Булган суманд 6 багийн 1801 өрхийн 218.6 мянган мал өвөлжиж байна. Цаг агаар тогтуун хүйтний эрч хараахан чангараагүй байгаа энэ үед Булган голын ус хальж, хачир гүйсний улмаас Алагтолгой багийн 50 орчим айлын өвөлжөө усанд автаж, эрсдэл үүсч байна.

Мал өвөлжилт хүндэрч байгаа дээрх сумдад Улсын нөөцийн  өвс, тэжээлийн үнийг 50 хувиар хөнгөлж өгөх, аймаг, сумдын нутгийн зөвлөлүүдийн хүч, нөөц бололцоог дайчлан, хандив хөрөнгө санхүүгийн дэмжлэг авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ