Канадын сүмд 5 хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-01-30 10:45:19

ОТТАВА. /ВВС/. Канадын Квебэк мужид таван хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр,  тус муж дахь нэгэн сүмд хэд хэдэн удаа буун дуу гарсан байна. Хэрэг гарах үед  сүмийн дотор 40 орчим хүн байсан гэж нүдээр харсан гэрчүүд ярив.

Өчигдөр оройн 20:00 цагийн үед хүмүүс мөргөл үйлдэж байх үед гурван зэвсэгт этгээд дайрч орж ирээд, таван хүнийг буудан хөнөөсөн байна.

Цагдаа нар хоёр сэжигтнийг баривчилжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ