Шагналын сая төгрөгөөрөө хүүхдийн тасгийн нэг өрөөг тохижуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-27 12:14:07

Увс аймаг дахь Төрийн банкны хамт олон 2016 оны ажлаараа Төрийн банкны системийн шилдэг таван салбарын нэгээр шалгарч нэг сая төгрөгөөр шагнуулсан байна.

Тус банкны захирал Т.Отгонбаяр Улаанбаатар хотноо очиж шагналаа гардаж аваад өчигдөр аймагтаа иржээ. Улмаар ажилчдын хурал хийж, хүүхдийн томуу, томуу төст өвчний өвчлөлт өндөр байгаа энэ үед шагналын сая төгрөг дээрээ нэмж ажилчдаас хандив цуглуулан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн нэг өрөөг тохижуулж өгөхөөр шийдвэрлэсэн байна. Амжилтыг хамтдаа бүтээлцсэн Төрийн банкны Увс салбарын хамт олон хүүхдийн эрүүл энхийн төлөө сайн үйлсийн аян өрнүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ