БНХАУ-ын үйлдлийг ил тод болгохыг Пакаас хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-17 18:48:50

ВАШИНГТОН. /BBC/. Олон улсын хууль, дүрмийг БНХАУ зөрчсөн тохиолдолд тус улсын үйлдлийг ил тод гаргаж байхыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгээс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүссэн байна.

Баасан гарагт Цагаан ордонд болсон уулзалтын үеэр БНХАУ-ын талаарх АНУ болон Өмнөд Солонгосын бодлогыг тэргүүн нар хэлэлцжээ.

Өнгөрсөн сард БНХАУ-д болсон цэргийн парадад Пак Гын Хэ ОХУ-ын Еөрнхийлөгч Владимир Путины хамт оролцсон нь америкчуудын анхаарлыг татсан билээ.

Обаматай хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр, Умард Солонгосын асуудалд ОХУ болон БНХАУ-тай хамтран ажиллах зорилгоор уг парадад оролцсон гэж тайлбар хийсэн байна.

Умард Солонгосын цөмийн хөтөлбөр нь Зүүн Хойд Ази ч гэлтгүй дэлхий дахинд заналхийлсэн асуудал бөгөөд үүнийг зохицуулахад хамтран ажиллах шаардлагатай гэж Пак мэдэгджээ.

Харин Обама, "Өмнөд Солонгос  БНХАУ-тай АНУ-ын хүсэж байгаа шиг хүчирхэг харилцаатай байх хэрэгтэй бөгөөд Умард Солонгост шахалт үзүүлэхэд БНХАУ-ыг хамтран ажиллаасай гэж АНУ хүсэж байна" гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ