Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээ өнөөдөр Казахстанд эхэлнэ

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2017-01-23 14:04:37

АСТАНА. /KAZINFORM/. Сирийн хямралыг шийдвэрлэх зорилго бүхий энхийн хэлэлцээ Казахстаны нийслэл Астана хотод өнөөдөр эхэлнэ.

Энхийг хэлэлцээг Сирийн Засгийн газрыг дэмждэг Орос ба Иран, босогчдыг дэмждэг Туркийн зуучлалаар хийх гэж байна.

НҮБ-ын зуучлалаар хийж байсан Сирийн асуудлаарх Женевийн энхийн хэлэлцээ өнгөрсөн оны эхээр тасалдсанаас хойш Сирийн асуудлаар анх удаагаа хэлэлцээ хийх гэж байгаа нь энэ юм.

Босогчдын томоохон бүлэглэлүүдийн төлөөлөгчид уг хэлэлцээнд оролцох аж. Гэхдээ “Лалын улс” бүлэглэлийн төлөөлөгчид хэлэлцээнд оролцохгүй.

Зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа Сирийн иргэний дайны хөлд 300 мянга гаруй хүн амь үрэгдэж, 11 сая хүн орон гэрээсээ дүрвэжээ.

Хоёр өдрийн уулзалтын үеэр гал зогсоох хэлэлцээрийг аль болох удаан үргэлжлүүлэх, цаашилбал иргэний дайныг дуусгах асуудлыг талууд голлон хэлэлцэх аж.

Г.Доржханд

Холбоотой мэдээ