Гадаад харилцаагаа өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-23 09:56:04

Дорноговь аймаг 2017 онд гадаад харилцаагаа урд, хойд хоёр хөрш Япон, Солонгос,Турк зэрэг орнуудтай өргөжүүлж хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Урд хөршийн хувьд Эрээн хот, ӨМӨЗО-ны Бугат хот, Дархан муу мянган хошуутай хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах бол Хөх хоттой хамтран ажиллах  санал тавьсан аж.

Хойд хөршийн хувьд ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд, Эрхүү хоттой хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Японы хувьд өмнө нь хэрэгжүүлж байсан таван жилийн найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлж жил бүр 30 хүүхдийг үнэгүй  Японд аялуулах, ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүдийг Японд мэргэжил дадлага эзэмшүүлэх, Шизүока мужийн нэрэмжит гудамж, талбайг байгуулах, хөрөнгө оруулалт татах  зэрэг хамтын ажиллагааг хөгжүүлэх аж.

Энэ  оны хоёрдугаар сарын 06-нд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Японы Шизүока мужид зочилж,  тус мужтай таван жилийн хамтын ажиллагааны шинэ гэрээг дахин байгуулна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ