Ойн зэрлэг амьтдад өвс тэжээл хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-20 23:46:43

Дархан-Уул аймгийн Засаг даргын А/404 дугаар захирамжийн дагуу тус аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газраас эрхлэн энэ сарын 18-20-ны өдрүүдэд Хонгор, Шарын гол сумын нутаг дэвсгэр дэх ойн ай савд байгаа ховордсон болон ховордож байгаа ан амьтдад Биотехникийн арга хэмжээ авч өвс тэжээл буулгаж өгөөд иржээ.

Аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын дарга П.Энх-Амгалан:-“Манай газраас ажлын хэсэг гарч аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх үүднээс Хонгор, Шарын гол сумын нутаг дэвсгэр дэх ойн ай савд байгаа Хандгай, Буга согоо, зэрлэг гахай болон бусад амьтдыг өвлийн хүйтэнд өлдөж үхэхээс хамгаалж өвс тэжээл буулгаад ирлээ. Энэ жилийн хувьд аймгийн нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлд автаж өвс ургамал цасанд дарагдаж ойн амьтдад идэх хоолгүй болсон учир энэ ажлыг зохионэ байгууллаа. Эдгээр сумдын ойн зурваст өвөлжиж байгаа малчдын бүлгүүд болон ой хамгаалагчдаас ирсэн санал, Засаг даргын захирамжийн дагуу энэ ажлыг цаашид үргэлжлүүлнэ” гэлээ.

Ийнхүү тус аймаг ховор, ховордсон ойн амьтадынхаа цаг уурын хүндрэлийг эрсдэл багатай даван туулах нөхцлийг бүрдүүлж амьдрах орчины идэш тэжээлийн нөхцлийг нь сайжруулж тэднийг хамгаалах ажил болсноороо ач холбогдолтой юм.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ