Ерөнхий сайдын мэдээллийн цагийг цуцлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 10 цагаас эхлэх хуваарьтай ч 10:50 минутад эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсох байсан ч АН-аас хойшлуулах санал гаргасан. Тиймээс өнөөдөр Ерөнхий сайдын мэдээллийг сонсохгүй хэмээн хуралдааныг даргалагч хэлэв.
Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Б.Туул