48 иргэнийг ажлын байранд зуучилжээ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 15:59:23

Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр архидан согтуурахтай  тэмцэх зорилгоор  “Нэг иргэн-нэг байгууллага”   хэмээх зорилтод А/428  тоот захирамж гаргажээ.

Тус захирамжид  төрийн болон  хувийн  хэвшлийн бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүд  заавал хөгжих иргэн буюу “АА” төвийн гишүүдээс ажилд авч  тогтвор суурьшилтай  ажиллуулсан байгууллага, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарыг урамшуулах тухай заасан байна.  Засаг даргын гаргасан захирамж  амжилттай хэрэгжиж  одоогийн байдлаар  10 аж ахуй нэгж байгууллагад 48 иргэнийг ажлын байранд зуучилсан байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ