Төвшрүүлэх сумын ЭМТ шинэ машинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Төвшрүүлэх сумын ЭМТ-д шинэ супер ногоон 469 маркын машиныг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг шийдэж өглөө.
Машин 29 сая 351,833 өгрөгийн үнэтэй бөгөөд сумандаа эрүүл мэндийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх боломжтой болсныг сумын эрхлэгч эмч П.Бат-Эрдэнэ онцоллоо. Эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх машнтай болсонд сумын иргэд ч баяртай байна.
Сумдад түргэний тэргийн эвдрэл гэмтэл маш их бий. Архангай аймаг 19 сумтай, үүнээс Булган, Өгийнуур, Цэцэрлэг, Хотонт, Төвшрүүлэх гэсэн 5 сумын ЭМТ-ийн түргэний машин эвдэрч, хол дуудлагандаа сумынхаа ЗДТГ-ынхаа машинаар, ойрд нь явган явж байна.
Б.Гэрэлт-Од